• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54478.17

( -541.62 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54478.17 -541.62
MSE A Индекс 20822.95 -54.22
MSE B Индекс 14361.75 81.93

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

12-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-31 14:19:47

Энэ өдөр Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 13,853,759,108,489 төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2025-12-31 10:10:00

Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ТАЙЛАНД ХАРААТ БУС АУДИТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХИЙН ЖАГСААЛТАД ОРОХ УРИЛГА

2022-09-27 15:57:54
  1. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмэлт хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэл ажлын хүрээнд Санхүүгийн тайланд хараат бус аудитын зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг  саналаа ирүүлэхийг урьж байна.

  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайланд Аудитын олон улсын стандартын дагуу аудит хийлгүүлж, тайланг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (IFRS)-ын дагуу үнэн зөв илэрхийлсэн эсэх талаар дүгнэлт, зөвлөмж гаргуулах зорилготой болно.

  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

    1. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байх,

    2. Үнэт цаасны компани, хувьцаат компани болон төрийн өмчит компаниудад аудит хийж байсан ажлын туршлагатай байх,

    3. Байгуулагдаад 3-аас доошгүй жил үйл ажиллагаагаа тогтмол явуулсан байх,

    4. Шүүх хууль хяналтын байгууллагад маргаангүй байх,

    5. Аливаа хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх.

 

  1. Дээрх мэдээллийг хангасан сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд шалгаруулалтад оролцох саналаа Үнэлгээний хороонд mseipo@mse.mn цахим хаягаар болон цаасан хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс

Утасны дугаар: 11-313747 /2211, 4212/

Цахим шуудангийн хаяг: mseipo@mse.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ