• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

2022-08-29 16:44:45

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж, зах зээлийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн “СУРГАЛТ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ  МЭРГЭЖИЛТЭН”-ий нээлттэй ажлын байранд урьж байна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Маркетинг, бизнесийн удирдлага, санхүү эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлийн аль нэгээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Сургалт, олон нийттэй харилцах, маркетингийн чиглэлээр банк, санхүү, үнэт цаасны салбарт ажилласан туршлагатай;

  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй буюу англи хэлний ярих, бичих чадвар өндөр;

  • Тогтвор суурьшилтай азжиллах, мэргэших сонирхолтой;

  • Харилцааны өндөр ур чадвартай; 

  • Багаар ажиллах чадвартай;

  • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл davaajav.e@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2112/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ