• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48960.41

( 80.12 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48960.41 80.12
MSE A Индекс 18866.47 9.4
MSE B Индекс 14598.52 15.23

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-19 16:19:41

Энэ өдөр нийт 53,776,088,828 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2025-09-19 13:52:49

Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-ийн хувьцааны арилжааг зогсоох шийдвэр гарах хүртэл тус компанийн хувьцаа МХБ-ээр хэвийн арилжаалагдах болохыг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ”-ЫГ ЦАХИМЖУУЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-09-19 09:27:19

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг цахимжуулж, олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) ГҮТББ, “Зангиа портал” ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР /АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Барилга болон хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, үйлчилгээг хариуцах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, ажлын байрны ариун цэвэр, эмх цэгцийг сайжруулах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • МСҮТ, Коллеж төгссөн байх

  • Мужаан, Санхтехник, Цахилгаанчин, Засварчин, Барилга ашиглалт

  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан байх

  • Жолооны D,C ангилалтай бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

  • (Хувь хүний чадвараас хамааран цалинг санал болгосон дүнгээс өсгөн тохиролцох боломжтой.)

 

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн анхдагч 33 жилийн түүхтэй ууган байгууллагын чадварлаг боловсон хүчний нэг болон  хамтран ажиллахыг урьж байна.

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд ирэн компанийн Хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл orgilbayar.s@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Хүний нөөцийн мэргэжилтэн С. Оргилбаяр /Утас: 976-11-323715 /2112/

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ