• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР /CУРГАЛТ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЭРГЭЖИЛТЭН/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Байгууллагын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээх

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сонин хэвлэлээр гарч буй үнэт цаасны зах зээлийн тухай мэдээ, мэдээллийн судалгааг тогтмол хийж удирдлагыг мэдээллээр хангах

  • Үнэт цаас гаргагчид болон хөрөнгө оруулагч нарт шаардлагатай мэдээ, мэдээллийг өгч хамтран ажиллах

  • Олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулан, сургалт семинар зохион байгуулах, гаднын байгууллагуудтай дээрх чиглэлээр хамтран ажиллах.

  • АБТ-д заагдсан бусад чиг үүргүүд.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Маркетинг, бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, олон улсын харилцаа чиглэлээр сурч төгссөн байх.

Нэмэлт мэдээлэл

  • Маркетинг, олон нийттэй харилцах чиглэлээр, санхүү, банк, үнэт цаасны салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн анхдагч 33 жилийн түүхтэй ууган байгууллагын чадварлаг боловсон хүчний нэг болон  хамтран ажиллахыг урьж байна.

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд ирэн компанийн Хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл orgilbayar.s@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Хүний нөөцийн мэргэжилтэн С. Оргилбаяр /Утас: 976-11-323715 /2112/

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ