• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48960.41

( 80.12 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48960.41 80.12
MSE A Индекс 18866.47 9.4
MSE B Индекс 14598.52 15.23

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-19 16:19:41

Энэ өдөр нийт 53,776,088,828 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2025-09-19 13:52:49

Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-ийн хувьцааны арилжааг зогсоох шийдвэр гарах хүртэл тус компанийн хувьцаа МХБ-ээр хэвийн арилжаалагдах болохыг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ”-ЫГ ЦАХИМЖУУЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-09-19 09:27:19

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг цахимжуулж, олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) ГҮТББ, “Зангиа портал” ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР /СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН ЗОХИЦУУЛАГЧ/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Байгууллагын сүлжээний дэд бүтэц, дотоод систем болон MIT арилжааны системийн дэд бүтцийн хэвийн, найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах. Мэдээллийн сүлжээний нууцлал, хамгаалалтыг хангаж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Компьютерийн сүлжээний инженер болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Сүлжээний тоног төхөөрөмжүүдтэй ажиллаж байсан туршлагатай

  • Мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийн ажиллагаанд мониторинг хийх чадвартай

  • Мэдээллийн нэгдсэн сүлжээний холболтын технологи, стандарт шаардлага, техникийн үзүүлэлт, нөхцөл боломжуудын талаар мэдлэгтэй.

Нэмэлт мэдээлэл

  • (Хувь хүний чадвараас хамааран цалинг санал болгосон дүнгээс өсгөн тохиролцох боломжтой.)

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн анхдагч 33 жилийн түүхтэй ууган байгууллагын чадварлаг боловсон хүчний нэг болон  хамтран ажиллахыг урьж байна.

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд ирэн компанийн Хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл orgilbayar.s@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Хүний нөөцийн мэргэжилтэн С. Оргилбаяр /Утас: 976-11-323715 /2112/

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ