• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48393.67

( -202.42 -0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48393.67 -202.42
MSE A Индекс 17994.51 -2.91
MSE B Индекс 14464.85 35.7

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-29 17:17:50

Энэ өдөр нийт 20,859,934,843 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-29 11:50:43

Анхдагч зах зээлийн арилжаагаар нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЖ, I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 09 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2025-08-29 11:50:04

“Шунхлай” ХХК-ийн өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 5 өдрийн хугацаанд явуулах бөгөөд Транч 1 бондод 40.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. 

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР /ЭРСДЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Эрсдлийн удирдлагын бодлогыг тодорхойлж, байгууллагад учирч болох дотоод болон гадаад эрсдлээс урьдчилан сэргийлэх;

  • Компанийн газар, алба, ажилтнуудад үйл ажиллагааны дотоод болон гадаад эрсдлийн бодлого журмыг танилцуулах, мөрдүүлэх;

  • Дотоод болон гадаад эрсдлийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, удирдах, шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, эдийн засаг, эрсдлийн удирдлага, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Санхүү, үнэт цаасны салбарт ажилласан туршлагатай;

  • Үнэт цаасны зах зээлд ажиллах эрх авсан байх;

  • Судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай;

  • Баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн;

  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай;

  • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай;

  • Харилцааны өндөр ур чадвартай;

  • Багаар ажиллах чадвартай.

 

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд ирэн компанийн Хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл orgilbayar.s@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Хүний нөөцийн мэргэжилтэн С. Оргилбаяр /Утас: 976-11-323715 /2112/

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ