• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48393.67

( -202.42 -0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48393.67 -202.42
MSE A Индекс 17994.51 -2.91
MSE B Индекс 14464.85 35.7

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-29 17:17:50

Энэ өдөр нийт 20,859,934,843 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-29 11:50:43

Анхдагч зах зээлийн арилжаагаар нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЖ, I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 09 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2025-08-29 11:50:04

“Шунхлай” ХХК-ийн өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 5 өдрийн хугацаанд явуулах бөгөөд Транч 1 бондод 40.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. 

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР /СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН УУЛ УУРХАЙ/

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Судалгаа, шинжилгээний мэргэжилтний ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхижүүлэх, сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, журам заавар боловсруулах, санал гаргах, хэлэлцүүлэх;

  • Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн арилжааны тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийж, удирдлагыг мэдээллээр хангах;

  • Арилжаа, тайлангийн системийн функцүүдийг судалж, шаардлагатай туршилт судалгаа хийх;

  • Таваарын арилжааны тоо мэдээллийн нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах;

  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Уул уурхайн эдийн засаг, статистик, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай;

  • Баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн;

  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай;

  • Харилцааны өндөр ур чадвартай;

  • Багаар ажиллах чадвартай.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Анкет, CV

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд ирэн компанийн Хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл orgilbayar.s@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Хүний нөөцийн мэргэжилтэн С. Оргилбаяр /Утас: 976-11-323715-2112/

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ