• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48960.41

( 80.12 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48960.41 80.12
MSE A Индекс 18866.47 9.4
MSE B Индекс 14598.52 15.23

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-19 16:19:41

Энэ өдөр нийт 53,776,088,828 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2025-09-19 13:52:49

Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-ийн хувьцааны арилжааг зогсоох шийдвэр гарах хүртэл тус компанийн хувьцаа МХБ-ээр хэвийн арилжаалагдах болохыг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ”-ЫГ ЦАХИМЖУУЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-09-19 09:27:19

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг цахимжуулж, олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) ГҮТББ, “Зангиа портал” ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР /СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН/

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Судалгаа, шинжилгээний мэргэжилтний ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Үнэт цаасны зах зээл болон уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийг идэвхжүүлэх судалгаа, шинжилгээ хийх;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр үүсгэх, хөгжүүлэх судалгаа хийж, санал боловсруулах;
  • Үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний индекс тооцоолох, тооцоолол хянах;
  • Тоо мэдээлэл боловсруулах, тайлан мэдээ гаргах.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Санхүү, эдийн засаг, статистик, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай;
  • Баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай;
  • Microsoft excel программын ахисан түвшний чадварыг эзэмшсэн. /Макро бичдэг бол давуу тал болно/
  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;
  • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Анкет, CV /Зурагтай/

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд ирэн компанийн Хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл orgilbayar.s@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Хүний нөөцийн мэргэжилтэн С. Оргилбаяр /Утас: 976-11-323715 /2112/

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ