Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/889 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ДШМ/381 дугаартай магадлалын дагуу “Улсын их дэлгүүр” ХК-иас төлбөр авагч Ш.Майцэцэг, Г.Будрагчаа, Т.Баттунгаа, Ө.Цэрэн-Ойдов, Э.Ариунболд, “Номт хатан” ХХК, “Сноу филдс” ХХК, “Мөнх-Аанаа” ХХК, “Грейт сан трейд” ХХК, “Сүйт мелоди” ХХК, “Хай фай медиа групп” ХХК, “Ивентус” ХХК, “Мон үйл савхи” ХХК, “Тохно транс” ХХК, “Пазал” ХХК, “Монре даатгал” ХХК, “Бодь даатгал” ХК, “Ард даатгал” ХК, “Мандал даатгал” ХК, “Миг даатгал” ХХК, “Монгол даатгал” ХК нарт төлөх ёстой болсон нийт 1,031,851,120 төгрөгийг компанийн мөнгөн хөрөнгөөс гарган төлөх.
Зөвшөөрсөн: 9
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0