• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44385.18

( 410.01 0.93% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44385.18 410.01
MSE A Индекс 17223.73 301.85
MSE B Индекс 13387.44 59.62

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДӨР БИРЖИЙН АРИЛЖАА ЯВАГДАХГҮЙ

2024-06-28 15:20:04

Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүх нийтээр амрах тул энэ өдөр биржийн арилжаа явагдахгүй болно.

6-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-27 17:34:32

Энэ өдөр нийт 22,285,282,673.22 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОВЬ" ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА

2024-06-27 16:21:31

“Говь” ХК-ийн 3,343,149,206.22 төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 ширхэг хувьцаа тендер арилжаагаар арилжигдлаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2011-03-31 00:00:00
Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолоор “Үнэт цаасны арилжааны журам”-д нэмэлт өөрчлөлтүүд орууллаа. Бүртгэлтэй үнэт цаасны арилжааг 2 буюу түүнээс дээш тооны самбарт хуваан тусад нь явуулах, тухайн самбаруудын арилжааны цагийн хуваарь, самбарт орох үнэт цаасны шалгуур, самбар хооронд шилжүүлэх үндэслэл, хугацаа, программ хангамж, мэдээлэл боловсруулалт, түгээлт болон бусад холбогдох зохицуулалтыг МХБ-ийн Гүйцэтгэх захирал тогтоож байхаар журамд тусгав. Түүнчлэн хөрөнгө оруулагчдыг дэмжих, арилжааны өртөг зардлыг багасгах зорилгоор харилцагчаас авах шимтгэлийн хувь хэмжээ, нөхцлийг бууруулан тогтоосон байна. Тухайлбал 100 сая төгрөг хүртэл үнийн дүнгээс 0,5 хувийн, 100 саяас 1 тэрбум хүртэл төгрөгийн үнийн дүнгээс 0,4 хувийн, 1 тэрбумаас 10 тэрбум хүртэл төгрөгийн үнийн дүнгээс 0,3 хувийн, 10 тэрбумаас 30 тэрбум хүртэл төгрөгийн үнийн дүнгээс 0,2 хувийн, 30 тэрбумаас дээш төгрөгийн үнийн дүнгээс 0,15 хувийн шимтгэл авахаар шийдвэрлэсэн байна. Мөн шимтгэлийн хувийг зөвхөн нэг хэлцлийн үнийн дүнгээс хамааруулан хөнгөлөлт тооцдог байсныг өөрчилж, тухайн харилцагчийн нэг өдрийн үнэт цаасны арилжаагаар хийсэн худалдах, худалдан авах хэлцлүүдийн үнийн нийлбэр дүнгээр тооцон, хөнгөлөлтөд хамруулахаар шийдвэрлэсэн байна.