• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42811.74

( -184.35 -0.43% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42811.74 -184.35
MSE A Индекс 16649.15 0
MSE B Индекс 12057.01 0

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-08 17:11:46

Энэ өдөр нийт 118,022,288,437 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-07 17:33:30

Энэ өдөр нийт 16,754,198,609 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР /МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН/

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй таныг “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтний ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн хүрээнд ашиглагдаж буй системүүдэд мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг гүйцэтгэхэд албаны мэргэжилтнүүдийг чиглүүлэх, сургах болон бусад газар нэгж, байгууллагуудын харилцан хамааралтай хамтын ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах;

  • Компанийн мэдээллийн аюулгүй байдлын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй зохион байгуулах;

  • Компанийн хэмжээнд нэвтрүүлсэн мэдээллийн аюулгүй байдлын стандарт, түүний журам, зааврыг хэрэгжилтийг хангуулж ажиллах;

  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай технелоги, гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөрийн баримт бичиг боловсруулахад мэргэжлийн дүгнэлт гаргах, санал оруулах, хяналт тавих;

  • Мэдээллийн аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, хяналтын лог дээр шинжилгээ хийх, зөрчлийг шийдвэрлэх, шалтгааныг тодорхойлж, дүгнэлт зөвлөмж боловсруулан хэрэгжилтийг хангах;

  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой технологийн чиг хандлага, тоног төхөөрөмж, програм хангамжийн судалгаа, туршилт хийх, шийдэл судлах, нэвтрүүлэх;

  • АБТ-д заагдсан бусад чиг үүргүүд.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Мэдээллийн технологи болон холбогдох бусад чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Сүлжээ болон Windows, Linux сервер үйлдийн системийн орчинд домэйн, мэйл, веб, файл серверүүд, өгөдлийн сан, SSL суурилуулах, сүлжээний протокол, Firewall, DLP, IPS зэргийг зохион байгуулж, хариуцан ажиллаж байсан туршлагатай байх;  

  • Англи хэлний дундаас дээш түвшний  мэдлэгтэй;

  • Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр олон улсын сертификаттай, ISO 27001:2022 стандарт нэвтрүүлэхэд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно;

  • Баримт бичиг  боловсруулах, oнэлгээ, шинжилгээ хийх чадвартай байх;

  • Мэргэжлийн хувьд өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй;

  • Идэвхи санаачилгатай, бүтээлч;

  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, ёс суртахуунтай.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Анкет, CV /бусад нэмэлт материалуудыг хавсаргаж болно./

Та дээрхи ажлын байранд ажиллах хүсэлтэй бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд ирэн компанийн Хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл nomin.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Номин /Утас: 976-11-323715-2112/ 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ