• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44385.18

( 410.01 0.93% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44385.18 410.01
MSE A Индекс 17223.73 301.85
MSE B Индекс 13387.44 59.62

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДӨР БИРЖИЙН АРИЛЖАА ЯВАГДАХГҮЙ

2024-06-28 15:20:04

Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүх нийтээр амрах тул энэ өдөр биржийн арилжаа явагдахгүй болно.

6-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-27 17:34:32

Энэ өдөр нийт 22,285,282,673.22 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОВЬ" ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА

2024-06-27 16:21:31

“Говь” ХК-ийн 3,343,149,206.22 төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 ширхэг хувьцаа тендер арилжаагаар арилжигдлаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР /ПРОГРАММИСТ/

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Программист ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Байгууллагын дотоод систем, цахим хуудас зэрэг шаардлагатай программ хангамжийн хөгжүүлэлтийг хийх;

  • Программ хангамжийн тасралтгүй хэвийн ажиллагаанд хяналт тавих, засварлах;

  • Арилжааны системийн хөгжүүлэлт болон хэвийн үйл ажиллагааг хангах;

  • Байгууллагын хэрэгцээнд шинээр программ хөгжүүлэх;

  • АБТ-д заагдсан бусад чиг үүргүүд.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Программ хангамж болон холбогдох бусад чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

  • Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Мониторинг өгөгдлийн сангийн программ хангамж тохируулах чадвар, туршлагатай байх;

  • PHP, SQL, JQUERY, C#, HTML5, CSS, JavaScript программууд дээр ажиллах чадвартай байх;

  • Мэргэжлийн хувьд өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй;

  • Идэвхи санаачилгатай, бүтээлч;

  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, ёс суртахуунтай.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Анкет, CV

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд ирэн компанийн Хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл nomin.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Номин /Утас: 976-11-323715-2112/ 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ