• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44385.18

( 410.01 0.93% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44385.18 410.01
MSE A Индекс 17223.73 301.85
MSE B Индекс 13387.44 59.62

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДӨР БИРЖИЙН АРИЛЖАА ЯВАГДАХГҮЙ

2024-06-28 15:20:04

Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүх нийтээр амрах тул энэ өдөр биржийн арилжаа явагдахгүй болно.

6-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-27 17:34:32

Энэ өдөр нийт 22,285,282,673.22 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОВЬ" ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА

2024-06-27 16:21:31

“Говь” ХК-ийн 3,343,149,206.22 төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 ширхэг хувьцаа тендер арилжаагаар арилжигдлаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР /СИСТЕМИЙН ШИНЖЭЭЧ/

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Системийн шинжээч ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Байгууллагын хүрээнд ашиглагдаж буй системүүдийн асуудал болон хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, шинжлэн системийн шаардлагуудыг хэрэгжүүлэх, судлах, турших болон стандарт шийдлүүдийг боловсруулж тест хийх;

  • Альтернатив ажлын схем шийдлүүдийг боловсруулж, үнэлэн, шийдлүүдийг хэрэгжүүлэх;

  • Шинэ бүтээгдэхүүний талаар судалгаа, туршилт хийх;

  • Зорилтот хэрэглэгчтэй холбогдон хэрэглээний асуудлыг тодорхойлох, баримтжуулах;

  • Холбогдох асуудлаар хууль, журам зааврын хүрээнд эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх асуудлын төсөл санал боловсруулах;

  • АБТ-д заагдсан бусад чиг үүргүүд.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Мэдээллийн технологи болон холбогдох бусад чиглэлээр базкалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Бизнесийн инженерчлэл, өөрчлөлтийн удирдлага, эрсдэлийн удирдлагын талаар мэдлэгтэй;

  • Програм хангамжийн стандарт тест хийх чадвартай;

  • Програм хангамжийн схем, бүтэц зурах чадвартай;

  • Програм хангамжийн бичиг баримт боловсруулах чадвартай;

  • Мэргэжлийн хувьд өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй;

  • Идэвхи санаачилгатай, бүтээлч;

  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, ёс суртахуунтай.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Анкет, CV

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд ирэн компанийн Хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл nomin.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Номин /Утас: 976-11-323715-2112/ 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ