• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

“ГҮҮДСЕК ҮЦК” ХХК –ИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ СЭРГЭЭВ

2016-05-20 09:59:03

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Гишүүнчлэлийн журмын 5.3.1 заалт болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захиралын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар тушаалыг тус тус үндэслэж “Гүүдсек ҮЦК” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сэргээллээ.

АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2016-05-20 09:48:41

2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн нийт 3,002 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 10,497,932.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

“ЕВРОАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ” ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭ

2016-05-20 02:10:49

Компаний тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журам, “Евроазиа Капитал Холдинг” ХК-ийн нэмж үнэт цаас бүртгүүлэх материалын шалгалтын дүнг үндэслэн “Евроазиа Капитал Холдинг” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж байгаа нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг хувьцааг бүртгэж, тус компанийн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 52,270,892 ширхэг байхаар МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав.

ЭРЧИМ БОНДЫГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2016-05-19 09:33:26

“Эрчим бонд”-ын хугацаа дуусч, үндсэн болон хүүгийн эргэн төлөлт бүрэн төлөгдсөн тул бондыг Хорооны бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.

СЗХ, МХБ-ИЙН ДҮРЭМ, ЖУРАМ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2016-05-19 08:07:51

2016 оны 5 дугаар сар 19-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн Хяналт, шалгалтын албанаас СЗХ болон МХБ-ийн Гишүүнчлэл болон Хяналтын журмын өөрчлөлтийн талаарх танилцуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад МХБ-ийн Гүйцэтгэх захирал М.Болор, СЗХ-ны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, Арилжаа эрхлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг нар илтгэл тавьсан бөгөөд нийт 29 Гишүүн Үнэт Цаасны Компанийн 32 төлөөлөл уг сургалтад хамрагдав.

АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2016-05-19 07:42:01

2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн нийт 8,528 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 18,743,966.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

ХУВЬЦАА ХУВААСНААР ХУВЬЦААНЫ ХӨРВӨХ ЧАДВАР НЭМЭГДЭНЭ

2016-05-19 03:02:30

2016 онд АПУ, СҮҮ, УБ-БҮК зэрэг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас хувьцааг хуваах шийдвэрийг гаргасан.

“АПУ” ХК-ИЙН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2016-05-19 02:08:41

Компанийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журам, “АПУ” ХК-ийн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 16/01 тоот тогтоолыг тус тус үндэслэн “АПУ” ХК-ийн гаргасан нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 74,287,700 ширхэг хувьцааг нэг бүр нь 10 мөнгөний үнэ бүхий 742,877,000 ширхэг энгийн хувьцаа болгон хувааж, МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав.