IPO

Индекс

16558.21

( 17.87 0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 16558.21 17.87
MSE A Индекс 8085.04 -5.57
MSE B Индекс 7452.7 20.89

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЭЛ

2020-08-13 16:13:37

Хаалттай хүрээнд стратегийн хѳрѳнгѳ оруулалт бүхий $20 сая кан.долларыг амжилттай татан төвлөрүүлсэн байна.

8-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-08-13 14:15:43

2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 40,059,229.72 төгрөгийн үнийн дүн бүхий 264,486​​​​​​​ ширхэг үнэт цаас арилжаалагдсан байна.

ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСЫГ ХӨРВҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2020-08-13 10:02:08

Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй хувьцаа дэлхийн бусад биржүүд дээр чөлөөтэй хөрвөн арилжаалагдах боломжтой боллоо.

Та компанийн хувьцаа эзэмшигч болсноор дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцож, санал өгөх

Компанийн тухай хуулийн дагуу хувьцаат компани нь жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг тухай бүр зарлан хуралдуулах үүрэгтэй бөгөөд хувьцаа эзэмшигч та хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагааны талаар тайлантай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар саналаа өгөх эрхтэй. Tа эзэмшиж буй хувьцааныхаа тоотой тэнцүү хэмжээгээр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /удирдлагад хяналт тавих зөвлөл/-ийг сонгоход санал өгөх эрхтэй. Иймд хувьцаа эзэмшигч та хуралдаа идэвхтэй оролцоорой.

  • Компанийн тайлан мэдээтэй танилцах
  • Ноогдол ашиг хүртэх

​​​​​​​Ногдол ашиг гэдэг нь компани тухайн жилд олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлдэг. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.

  • Ханшийн зөрүүнээс ашиг олох

Таны авсан хувьцаа анх худалдаж авсан үнээсээ өсөх боломжтой тул үнэ өссөн үед хувьцаагаа худалдсанаар ашиг олох боломжтой.

  • Эрх ашгаа хамгаалуулах талаар гомдол гаргах

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, “Компанийн тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Та хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрхтэй.