19614.15

( 127.85 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 19614.15 127.85
MSE A Индекс 9383.04 87.59
MSE B Индекс 8511.61 -82.13

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-12-10 13:51:43

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 309.4 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-12-10 10:57:33

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 178.4 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

12-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-12-07 13:55:48

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 124.6 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Ерөнхий Танилцуулга

                         КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Компанийн засаглал гэдэг нь: 
Компанийн засаглал гэдэг нь компанийн удирдлагын зохистой бүтцийг бий болгон, компанийг удирдан чиглүүлэх тогтолцоог хэлдэг бөгөөд ил тод байдал, үр ашигтай үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, ёс зүйн төлөвшүүлэлт, удирдан зохион байгуулалт, үүргийн биелэлт, болон хариуцлага, хяналтын тогтолцоог бий болгох, сайжруулахад засаглалын үндсэн зорилго оршдог.
Компанийн засаглалын хэрэгжилт болон компанийн зохистой засаглалыг хөгжүүлэхэд эрх зүйн зохицуулалт, бизнесийн ёс зүй, зан заншил, оролцогчдын мэдлэг чадвар, туршлага зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг ба сайн засаглал нь урт хугацаанд компанийн хөрөнгө, нэр хүнд, ашиг орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Компанийн засаглал нь хувьцаа эзэмшигч, компанийн бодлогыг тодорхойлогч Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ болон гэрээний дагуу компанийн үйл ажиллагааг удирдан гүйцэтгэгч Гүйцэтгэх удирдлага /ГУ/ гэсэн 3 талын ашиг сонирхолыг нэгтгэн тэдгээрийн хамтын ажиллаагааг /Зураг 1/ зохицуулдаг. Мөн тухайн компанийн үйл ажиллагаанд оролцож буй бүх талуудыг хамтран /Зураг 2/ нээлттэй харилцаа, ил тод байдал, хамтын ажиллагааг чухалчлан үздэг.
Аливаа байгууллагын компанийн засаглалын түвшин, компанийн засаглалын хэрэгжилтийг тодорхойлох аргачлал нь засаглалын үнэлгээний механизм юм. Үнэлгээг хийхдээ тухайн байгууллага нь компанийн засаглалын холбогдох хууль, дүрэм журамд заасан үндсэн зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрхэн тусган, даган мөрдөж буйд тулгуурлана.
 
   Зураг 1. КЗ-ын талуудын харилцан хамаарал                             Зураг 2. Компанийн засаглалын хамрах хүрээ
 
   
Компанийн засаглалын хэрэгжилтийг сайжруулахын тулд юуны түрүүнд тухайн компанийн засаглалын түвшинг тодорхойлох нь зүйтэй. Тиймээс ч КЗ-ын үнэлгээний аргачлал нь ихээхэн чухал ач холбогдолтой төдийгүй нарийн ажиллагааг шаарддаг байна. Үнэлгээг хийхдээ хууль дүрэм журамд заасан зүйл заалтуудыг тусгасан тодорхой тооны асуулт бүхий үнэлгээний хуудас боловсруулах ба энэхүү хуудсан дахь асуултын хариуг үндэслэсэн байдаг.

 
Зураг 3. Компанийн засаглалын үнэлгээний шалгуур үзүүлэлт

 

Монголын улсын компанийн засаглалын байдал
Монгол Улсын тухайд компанийн засаглалын талаар 2000 оны эхнээс түлхүү яригдаж эхэлсэн бөгөөд компанийн засаглалыг манай улсад хөгжүүлэх нь компаниудын ялангуяа үнэт цаас нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг хувьцаат компаниудын удирдлага, зохион байгуулалтын тогтвортой бөгөөд зохистой ажиллагааны нөхцлийг бүрдүүлж, улмаар хувьцаа эзэмшигчид болон компани хоорондын итгэлцэл хэвээр хадгалагдаж, тухайн компанийн хөрөнгө оруулалт татах чадвар өсөн нэмэгдэх ач холбогдолтой. Эдгээр нь улс орны нийгэм, эдийн засгийн макро түвшиний тогтвортой байдал, өсөлтийг бүрдүүлэхэд нөлөөлөх юм.
Монголын улсын компанийн засаглал нь “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/”-тай шууд холбоотой бөгөөд тус байгууллагаас 1999 онд  батлагдсан “Компанийн засаглалын зарчим”-ууд нь Монголын анхны  /2007 оны/ “Компанийн засаглалын кодекс”-ыг боловсруулах үндэс суурь болсон. Харин “Санхүүгийн зохицуулах хороо”-ны 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 162 дугаар тогтоолоор 2007 кодексыг шинэчлэн баталсан ба энэхүү кодекс өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Түүнчлэн Монгол улсын төр засгаас компанийн засаглалын хэрэгжилт болоод хөгжилд ихээхэн чухал ач холбогдол өгч ажиллаж байгаагийн нэг жишээ бол “Компанийн засаглалын хөгжлийн үндэсний хөтөлбөр” баталсан явдал юм.
”Компанийн засаглалын кодекс”-ийг Дэлхийн банкны дэргэд дэх Олон Улсын Санхүүгийн Корпораци /IFC/болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмж зөвлөгөө, дэлхийн бусад улс орны туршлага, өөрийн орны онцлог, бодит нөхцөл байдал, компанийн засаглалын эдийн засагт үзүүлэх нөлөө, зах зээлийн шударга байдал, зах зээлд оролцогчдын хувьд үзүүлэх эерэг нөлөө зэрэг асуудлыг харгалзан үзсэний үндсэн дээр боловсруулжээ.
Манай улсын компани бүр компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь компанийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулах болно.