Компаний тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журам, “Евроазиа Капитал Холдинг” ХК-ийн нэмж үнэт цаас бүртгүүлэх материалын шалгалтын дүнг үндэслэн “Евроазиа Капитал Холдинг” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж байгаа нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг хувьцааг бүртгэж, тус компанийн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 52,270,892 ширхэг байхаар МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав.
МХБ-д бүртгэгдсэн мэдээллийг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн ба нэмж гаргасан үнэт цаасыг олон нийтэд арилжих зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо гаргана.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ