• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43049.79

( 23.45 0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43049.79 23.45
MSE A Индекс 16718.48 -7.52
MSE B Индекс 12123.75 -77.17

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-06 17:06:06

Энэ өдөр нийт 16,315,344,814 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

WEEKLY REPORT

2024-05-06 16:06:04

During the week of April 29, 2024, to May 03, 2024, a total of MNT 202,529,872,246 worth of securities, coal, and iron ore were traded on the MSE.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-06 15:49:05

2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2024 оны 5 дугаар сарын 03-ны хооронд өдөрт дунджаар 40,505,974,449.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

АНУ-ын Нью-Йорк хотноо 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөл АНУ-д ажиллаж байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ болон Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа консулын газрын Дэд консул Г.Батхүрэл нарыг өчигдөр /2024-04-25/ Чикагогийн таваарын биржийн Металл бүтээгдэхүүний газрын захирал Алекс Алкантара /Alex Alcantara/, Корпорацийн стратеги бизнес хөгжлийн газрын захирал Данижел Медик /Danijel Medic/ нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Чикагогийн таваарын биржээс Дэлхийн металлын үүсмэл үнэт цаасны зах зээлийн тойм, түүн дэх CME Group-ийн байр суурь болон металл бүтээгдэхүүнүүдий талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн захирал Т.Хаш-Эрдэнэ Монгол дахь зах зээлийн талаар тоон мэдээлэл болон биржийн хөгжил, үйл ажиллагааны талаар танилцуулга хийн, харилцан мэдээлэл солилцсон юм.

Түүнчлэн таваарын арилжааны туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэх, нүүрсний фьючерс, зэсийн фьючерс ба опцион чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

CME групп нь 1898 онд ашгийн бус корпораци хэлбэрээр байгуулагдсан дэлхийн хамгийн том санхүүгийн үүсмэл үнэт цаас арилжаалдаг бирж бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, валют, эрчим хүч, металл, фьючерсийн гэрээ, опцион, хувьцааны индекс, криптовалютын фьючерсийн арилжаа зохион байгуулдаг.

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч тус бирж олон төрлийн хөрвөх чадвар өндөр металлын дериватив бүтээгдэхүүнийг санал болгодог ба Globex хэмээх цахим худалдааны платформыг ашиглан ойролцоогоор 150 орны үйлчлүүлэгчдэд фьючерс болон опционы гэрээг худалдаалах боломжийг бий болгодог.

CME-ийн метал бүтээгдэхүүн:

Алтны фьючерс ба опцион (GC), мөнгөн фьючерс ба опцион (IS), зэсийн фьючерс (HG), цагаан алтны фьючерс ба опцион (pl), палладийн фьючерс (PA), И-мини алтны фьючерс (QO), Микро алтны фьючерс (MGC)

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ