Энэ өдөр нийт 15,999,699,245 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Хөрөнгө оруулагчдаас 3 жилийн хугацаатай купонтой бондод 9.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалгын санал ирүүлсэн бөгөөд арилжааны үр дүнд үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.480 хувиар тогтлоо.
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн 365,801,958 ширхэг энгийн хувьцааны 6 ширхгийг 1 ширхэг хувьцаа болгон нэгтгэхдээ бутархай хувьцааг хамгийн ойр тэгш тоонд тэнцүүлэн, нэмж гаргах үнэт цаасны тоо 61,063,549 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.