Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Хаш-Эрдэнийг томиллоо.
Тус банк 8 сарын хугацаанд 5,000,000 ширхэг хүртэл хувьцааг нэг бүрийг нь 980 төгрөг хүртэл үнээр тооцон, нийт 4,775,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр, худалдан авч халааслахаа мэдэгдлээ.
Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь дансанд байршуулна.