Хөрөнгө оруулагчдаас 3 жилийн хугацаатай купонтой бондод 9.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалгын санал ирүүлсэн бөгөөд арилжааны үр дүнд үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.480 хувиар тогтлоо.
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн 365,801,958 ширхэг энгийн хувьцааны 6 ширхгийг 1 ширхэг хувьцаа болгон нэгтгэхдээ бутархай хувьцааг хамгийн ойр тэгш тоонд тэнцүүлэн, нэмж гаргах үнэт цаасны тоо 61,063,549 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.