• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

“ТАВАНТОЛГОЙ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-15 16:36:12

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцуулж байна.

Тайлант хугацаанд:

- Гашуунсухайт боомт дээрх чингэлэгт тээврийн терминалаар 813 тээврийн хэрэгсэл бүхий 3252 чингэлэг 113.5 мян.тонн нүүрсийг экспортод гаргажээ.

- Компанийн борлуулалтын орлого 262.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 46.5 хувиар өссөн бол нийт ашиг 69.5 тэрбум төгрөгт хүрч 2021 оны хоёрдугаар улирлаас 189.4 хувиар өссөн байна.

- Компанийн татварын дараах ашиг 54.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 298.5 хувиар өссөн бол компанийн нийт хөрөнгө 214.2 тэрбум төгрөгт хүрсэн нь 2021 оны хоёрдугаар улирлаас 38.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

- “Тавантолгой” ХК нь 2017 оноос хойш 542 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улс болон аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ