IPO

Индекс

18757.61

( 49.23 0.26% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 18757.61 49.23
MSE A Индекс 8828.17 8.98
MSE B Индекс 7666.21 -8.5

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-05 14:12:37

2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр нийт 155.4 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 12 ДУГААР САРЫН 09-НД ЭХЭЛНЭ

2019-12-04 17:48:00

Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт 12 дугаар сарын 09-ний өдрийн 14:00 цагт эхэлнэ. 

12-Р САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-04 16:00:22

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр нийт 343.3 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

Мэдээ мэдээлэл

"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2019-11-13 15:50:33

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад заасан "Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран худалдан авсан хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр компанийн хувьцааг худалдан авах санал гаргана" гэж заасныг удирдлага болгон “Таван Богд Инвест” ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлтэй “Атар Өргөө” ХК-ийн 97,423 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 55.95 хувийг худалдан авах саналыг гаргалаа.

Санал гаргаж буй этгээд: “Таван Богд Инвест” ХХК /РД: 6470319, УБД: 9011811139/, Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 17010, Хан Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 1, Чингисийн өргөн чөлөө 6, Хаан банк цамхаг, 10-р давхар, и-мэйл хаяг: invest@tavanbogd.com, Утас: 75112222 

Санал болгож буй үнэ:  60,200 төгрөг

Худалдан авах тоо ширхэг: 97,423 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 13

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13:00 цаг

Хувьцааны худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа:  2019 оны 12 дугаар сарын 17- ны өдөр

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:   76,713 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 44.05% 

Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани: “Би Ди Сек ҮЦК” ХК, 75551919-04

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 1, Чингисийн өргөн чөлөө 6, Хаан банк цамхаг, 10-р давхар, Мэйл хаяг: invest@tavanbogd.com, Утас: 75112222. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ