• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

2011.07.08-НЫ ӨДРИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХ ОЛГОХ, АТТЕСТАТЧИЛАХ ШАЛГАЛТЫН ДҮН

2011-07-09 00:00:00
МХБ-ийн “Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журам”-ын 3.5-д заасан дүнг үзүүлсэн оролцогч нарт тус журмын 3.7-д зааснаар ... Гүйцэтгэх захирлын тушаалаар “МХБ-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийн үнэмлэх”–ийг 2 жилийн хугацаатай олгох бөгөөд 2011 оны 7 сарын 9-ний өдрөөс эхлэн арилжаанд суух эрхтэй болохыг мэдэгдэж байна. Шалгалтанд оролцсон боловч хангалтгүй дүн үзүүлсэн оролцогчдод давтан шалгалтанд орох хүртэлх хугацаанд үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг олгож байна. Давтан шалгалтанд амжилтгүй дүн үзүүлбэл тус хугацаанаас хойш арилжаанд оролцох эрхийг хүчингүй болгохыг анхаарна уу. Харин шалгалтанд оролцохоор бүртгүүлсэн боловч шалгалтанд ирээгүй, эсхүл шалгалтад оролцохоор бүртгүүлээгүй боловч эрхийн үнэмлэхний хугацаа дууссан хүмүүсийг “Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журам”-ын 4.2.2-т заасныг үндэслэн 2011 оны 7 сарын 9-ний өдрөөс эхлэн үнэт цаасны арилжаанд оролцуулахгүй болохыг мэдэгдэж байна. Давтан шалгалтыг ээлжит шалгалтын дүн гарснаас хойш ажлын 20 хоногт багтаан явуулах бөгөөд товыг жич зарлана. Шалгалтын дүнг эндээс харна уу.