• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2019-01-16 11:39:17

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Түмэн шувуут” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Түмэн шувуут” ХК-ийн Үүсгэн байгууллагч Л.Эрхэмбаяр, “Түмэн шувуут” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болд, “Голомт Капитал ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Мөнхжаргал нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5,892 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

Түмэн Шувуут компани нь анх 2004 онд 18 ажилтан, 20,000 өндөглөгч тахиатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 160 гаруй ажилтан, 310,000 гаруй өндөглөгч тахиатайгаар, монголын өндөг үйлдвэрлэлийн салбарын 53 хувийг дангаар гүйцэтгэж буй салбартаа тэргүүлэгч компани юм.  

Тус компани нь өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх болон махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барих зорилгоор нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50,000,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Үнэт цаасны худалдан авах захиалгыг 2018 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн Монголын хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авах юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ