IPO

Индекс

21499.83

( 5.96 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 21499.83 5.96
MSE A Индекс 10001.18 7.96
MSE B Индекс 8689.77 -3.37

Мэдээ мэдээлэл

"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2019-01-16 11:39:17

“Түмэн шувуут” ХК татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хөдөө аж ахуйн цогц шийдлийг агуулсан хоорондоо нягт уялдаа холбоотой таван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-01-16 11:25:27

Аудитын зөвлөх үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭДЭГДЭЛ

2019-01-15 16:23:29

Аливаа санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахдаа тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягталж үзэхийг иргэд олон нийтэд анхааруулж байна.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-09-11 14:33:22

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 190,574 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс "Талх Чихэр" ХК (TCK+7.50%) болон "Жинст Увс" ХК (JIV+3.67%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW-0.55%) болон "Тавантолгой" ХК (TTL-0.50%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 84 ширхэг үнэт цаасыг 8.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна

Энэ өдөр "TOP 20" индекс 20437.04 нэгж болж 1.00 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,333,469,433,935.01 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ