20511.34

( 10.85 0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20511.34 10.85
MSE A Индекс 9839.03 38.33
MSE B Индекс 8611.58 -37.25

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-11-12 15:47:03

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 848.4 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-11-12 11:22:06

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 131.5 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

“МАТЕРИАЛ ИМПЕКС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-11-07 14:36:49

“Материал кредит” ХХК-ийг үүсгэн байгуулж, түүнтэй холбогдох өөрчлөлтүүдийг компанийн дүрэмд тусгахаар  шийдвэрлэсэн байна.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-09-07 14:42:28

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 180,604 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш  тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур Бюро" ХК (JTB+7.69%) болон "Дархан Гурил Тэжээл" ХК (DAR+2.56%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шилтгээн" ХК (MSH-14.29%) болон "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR-10.71%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19915.05 нэгж болж 0.07 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,314,925,283,573.01 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ