"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.
Маргааш буюу 8 дугаар сарын 10-ны өдрийн 14.00 цагт "МИК Холдинг" ХК, 15:00 цагт "Тавантолгой" ХК 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ