• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ОНЛАЙНААР АРИЛЖААНД ОРОЛЦОХТОЙ ХОЛБОГДОХ ТОДРУУЛГА

2018-03-28 10:51:44

МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд нь холбогдох журмын дагуу харилцагчдын захиалгыг утсаар, биечлэн, цахим шуудангаар болон өөрсдийн хөгжүүлсэн системийг ашиглан хүлээн авдаг.

МХБ-д одоогоор 58 гишүүн үнэт цаасны компани бүртгэлтэй бөгөөд тэдгээрээс цөөн тооны компаниуд  нь харилцагчдыг алсаас арилжаанд оролцох боломжоор хангаад байна. Эдгээр  компаниуд нь харилцагчдын захиалгыг өөрсдийн хөгжүүлсэн дотоод системээрээ дамжуулан МХБ-ийн арилжааны системд шууд оруулдаг бөгөөд системийн хэвийн ажиллагаа хангагдаж байгаа тохиолдолд хоцрогдол үүсэхгүй байх зарчимтай болно.

Харин зарим гишүүн үнэт цаасны компаниуд нь өөрийн хөгжүүлсэн дотоод системээр дамжуулан харилцагчдын захиалгыг онлайнаар хүлээн авдаг боловч тус дотоод систем нь МХБ-ийн Милленниум Ай Ти системд шууд холбогдоогүйн улмаас онлайнаар хүлээн авсан захиалгуудыг өөрийн дотоод системээс МХБ-ийн арилжааны системд гар аргаар шивж оруулдаг нь хугацааны хувьд илүү хоцрогдол үүсэх нөхцөл болдог.

Иймд хөрөнгө оруулагчид та бүхэн үйлчлүүлж буй үнэт цаасны гишүүн компаниуддаа захиалгаа онлайнаар өгч байгаа тохиолдолд, тус компанийн захиалга авах систем нь МХБ-ийн арилжааны системд шууд холбогддог эсэх, хэдий хугацааны хоцрогдол үүсдэг зэргийг тодруулахыг зөвлөж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ