• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ЭТГЭЭДИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ӨӨР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДЭД ШИЛЖҮҮЛЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

2017-12-05 17:38:52

Хорооны 2017 оны 48 болон 68 дугаар тогтоолоор дор дурдсан нэр бүхий 8 үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ба Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.2, 87.4.1 дэх заалтыг үндэслэн “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын дагуу Хорооны даргын 2017 оны 517 дугаар тушаалаар эдгээр компаниудын үндсэн харилцагчийг бусад зохицуулалттай этгээдэд шилжүүлэх зорилгоор уралдаант шалгаруулалт явуулах комиссыг тус тус байгуулсан.

Үнэт цаасны компанийн нэр

Тусгай зөвшөөрлийн төрөл

Харилцагчийн тоо

1

“Эм Даблью Ти Эс ҮЦК” ХХК

Брокер, дилер

28850

2

“Бага хээр ҮЦК” ХХК

Брокер, дилер

711

3

“Финанс линк групп ҮЦК” ХХК

Брокер, дилер

584

4

“Говийн ноён нуруу ҮЦК” ХХК

Брокер, дилер

329

5

“Зюс капитал ҮЦК” ХХК

Брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх

289

6

“Превалент ҮЦК” ХХК

Брокер, дилер, андеррайтер

265

7

“Би Би Эс Эс ҮЦК” ХХК

Брокер, дилер

116

8

“Ай Трейд ҮЦК” ХХК

Брокер, дилер

11

 

Нийт

31155

 

Иймд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон компаниудын харилцагчдыг шилжүүлж авахыг хүссэн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын 5.2-т заасан материалыг бүрдүүлж, битүүмжлэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Уралдаант шалгаруулалт явуулах комисст ирүүлнэ үү.

Тус комисс нь уралдаант шалгаруулалтын материалыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 10 хоногийн дотор дүгнэж, эрх хүлээн авагчид таницуулах ба эрх хүлээн авагч нь онцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн харилцагчдыг шалгарсан эрх бүхий компанид шилжүүлэх саналыг Хороонд ажлын 3 хоногийн дотор танилцуулна.

Жич: Нэмэлт мэдээллийг 261659 тоот утсаар холбогдож авна уу.

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ КОМИСС

2017.12.05