IPO

Индекс

20723.38

( 87.29 0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20723.38 87.29
MSE A Индекс 9602.89 63.67
MSE B Индекс 8260 91.86

Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2019-07-23 10:14:07

Мэдээлэл технологийн албанд Программ зохиогч сонгон шалгаруулж авна.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2019-07-23 09:19:31

Монголын хөрөнгийн бирж нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сүлжээний хадгалах төхөөрөмж (FC) -г нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

7-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-07-22 14:49:22

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 56.4 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Мэдээ мэдээлэл

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ 3 ДАХИН ДАВЖ ХААГДЛАА

2017-11-10 16:51:29

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэгдсэн хамгийн отгон компани болох “АйТүүлс” ХК нь нийт хувьцааны 38.86%-ийг буюу 13.4 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдөр буюу 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13:00 цаг хүртэл авч дууслаа.

“АйТүүлс” ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад 1,072 хувь хүн, аж ахуйн нэгжүүд оролцож, нийтдээ 39,786,996 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгснөөр захиалга нийлүүлэлтээсээ 3 дахин давлаа.

“АйТүүлс” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудаас 1.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг хувь тэнцүүлэн хуваарилсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хороонд анхдагч зах зээлийн хуваарилалтын мэдэгдэл хүргүүлээд байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ