2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 37 хувьцаат компанийн 78,572 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хишиг уул" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.88%-иар өссөн бол "Хай би ойл” компанийн ханш хамгийн өндөр буюу 3.23% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны багцын арилжаагаар 20,179 ширхэг үнэт цаас 1,999,738,900 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 854.98 нэгж болж 0.59%-иар өсч зах зээлийн үнэлгээ 1,509,565,226,252 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ