2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 117,329 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Зоос гоёл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.94%-иар өссөн бол "Булган гурил тэжээл” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.87% хувиар уналаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 822 нэгж болж 0.06%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,435,798,186,957 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ