"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 8, 9-ний өдрүүдийн 14.00-16.30 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулахаар боллоо.
Энэхүү сургалтаар компанийн мэдээллийг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчид хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэгтэй ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ