• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

Б.БОЛД: ЭРСДЭЛИЙГ ХААХЫН ТУЛД КОМПАНИУДАД ӨНДӨР ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙГАА

2012-07-17 15:41:48
-Манай хөрөнгийн биржид техник технологийн шинэчлэл хийж, “Миллениум-Ай Ти” системийг нэвтрүүлсэн нь хөрөнгийн зах зээлд дэвшил болсон гэх хэсэг байхад, энэ зах дээр тоглогчдын олонхид “доргилт” өгсөн гэх нь ч байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ТӨХ, МХБ болон Лондоны Хөрөнгийн биржийн хооронд Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах цогц арга хэмжээний гэрээ байгуулж, гарын үсэг зурсныг та бүхэн мэдэж байгаа. Үүний нэг том хэсэг нь Хөрөнгийн биржийн төлбөр тооцоо, арилжааны системийн шинэчлэл байсан. Хүн хоол идэхээсээ өмнө тооцоогоо хийдэг байсан бол хооллосны дараа төлбөрөө өгчихдөг болж байгаатай л адил юм. Арилжааны энэ системийг бүтэн жилийн турш суулгаж, туршиж явсаар долдугаар сарын 2-ны өдөр анхны арилжааг хийж, амжилттай явагдлаа. Үүнээс хойш бид Т+3 системээр арилжааг явуулж, үнэт цаасыг худалдаж, худалдан авдаг боллоо гэсэн үг.
-Амжилттай гэж хэлж болж байгаа юм уу. Тэр өдрийн арилжаанд тавхан брокер, дилерийн компани (БДК) оролцож, 50 гаруй мянган төгрөгийн арилжаа хийсэн гэсэн байх аа?
-Аливаа юмыг тооноос нь илүү чанараар хэмжих нь чухал. Тэдгээр таван компани зах зээлийн нийт арилжааны 80 хувийг эзэлдэг юм. “Би Ди Сек” гэхэд дангаараа 50 хувийг нь барьж байна. Нөгөө талаар арилжаанд оролцох БДК нь биржийн гишүүн байх асуудал нь хуулиар зохицуулагдаж байдаг. Тодруулбал, Хөрөнгийн бирж, ҮЦТТХТ (Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төв) болон брокер, дилерүүдийг Санхүүгийн зохицуулах хороо удирдаж чиглүүлж байхаар хуульд заасан. Тиймээс СЗХ энэ оны зургадугаар сарын 30-ны дотор шинэ системээр явуулах арилжааны бэлтгэлээ ханга гээд аль тавдугаар сард үүрэг даалгавар өгч, дүрэм журмыг нь боловсруулаад гаргачихсан байсан. Тэгэхээр бэлтгэлээ базааж амжуулсан таван компани оролцож, бага боловч арилжаа явагдсан учраас “амжилттай боллоо” гэж бардам хэлээд байгаа юм. Үүнд оролцоогүй БДК-иуд одоо бэлтгэлээ бүрэн дүүрэн хангахаар ажиллаж байна. Өөр ямар ч гарц байхгүй.
-БДК-иуд шинэ системийн анхны арилжаанд оролцоогүй нь бэлтгэл ажлын явцтай хамааралтай болохоос ямар нэг байдлаар баахан БДК дампуурчихлаа гэж ойлгох шаардлагагүй юм байна. Тийм үү?
-Тийм. Үүнд хугацаа шаардлага¬тай. БДК-иуд хөрөнгийн захад шинээр орж ирж байгаа арилжааны банкууд¬тай гэрээ байгуулах ажил жаахан удаашралтай байна. Арилжааны банк эрсдэлээ зөв ойлгож үнэлэх, БДК-тайгаа танилцаж, мэдэх шаардлагатай шүү дээ. Удахгүй арилжаанд оролцох БДК-иуд нэмэгдэнэ.
-Санхүүгийн байгууллагуудаас БДК хамгийн бага дүрмийн сантай байдаг юм билээ. Энэ нь эрсдэл даах чадвар султай гэсэн үг үү?
-Энэ талын бизнест оролцогчид мэдлэг, туршлага, хариуцлагатай байхаас гадна тодорхой хэмжээний эрсдэл даах чадвартай байх ёстой. Одоогоор ББСБ-ын дүрмийн сан нэг тэрбум, даатгалын компанийнх төрлөөсөө хамаараад 1-2 тэрбум байхад БДК-ийн дүрмийн сан 50 сая төгрөг байгаа. Тэгтэл Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхаа тэр үнэтэй хувьцаг дансаа нээлгэд байр-шуулчихсан БДК чинь дампуурдаг ч юм уу, алга болчихвол та яах вэ. Энэ мэт эрсдэлийг хаахын тулд БДК-иуд дээр хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм. Юуны өмнө БДК-иуд дундаа Эрсдэлийн сан байгуул. Энд хамрагдсан аль нэг БДК нь мөнгөө төлдөггүй ч юм уу, алга болчих юм бол нөгөө хувьцааны төлбөрийг эндээс нь татаад авчихна. Үүний тулд дээрх сангийн хөрөнгөө ҮЦТТХТ дээр байршуул гэж байгаа. Энэ нь эрсдэлийн менежментийн л нэг хэлбэр бөгөөд хувьцаа эзэмшигчдийн буюу олонхийн эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг.
Нөгөө нь Хөрөнгийн биржийн гишүүнчлэлийн хураамж 2.5 сая төгрөгийг жилд нэг удаа төлөхийг шаардаж байна. Өнөөдөр “Sunday plaza”-гийн захын лангууны түрээс сардаа 650 мянгаас хоёр сая төгрөг  байдаг юм билээ. Би зориуд асуусан. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянган төгрөг байгаа. Түүн дээрээ 70 мянган төгрөг нэмэхэд л Хөрөнгийн биржийн гишүүний нэг сарын төлбөр босч байгаа юм. Ийм л хураамжаар бид БДК-иудад арилжаа хийж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж олгож байна. Аль 2003 онд энэ хураамжийг тогтоож байхад Монголын эдийн засаг одоогийнхоос бараг 20 дахин бага байсан гээд бод доо.
Түүнээс гадна хууль, эрх зүйн орчныг сайжруулах, шинэ нөхцөл байдалд нийцүүлэхээр Үнэт цаасны тухай хуулийг ТӨХ, ҮЦТТХТ, СЗХ болон олон улсын банк, санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд оролц¬сон ажлын хэсэг боловсруулж, өнгөрсөн оны есдүгээр сард ХЗДХЯ-нд хүргүүлснийг тус яамныхан бусад хууль дүрэмд нийцүүлэн засч залруулаад энэ оны гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж амжсангүй. Энэ хууль, намрын чуулганаар хэлэлцэгдэж батлагдвал шалгуур улам өндөр болно. Учир нь, энэ хууль батлагдсанаар “Эрдэнэс-Тавантолгой”, “Оюутолгой” болон гадаадын биржүүдэд арилжаалагдаж байгаа компаниудын хувьцааг Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалах боломж нээгдэх юм. Бид ямартай ч “MIT” системийг нэвтрүүлж олон улсын хөрөнгийн зах болох сууриа цутгаад нэг давхраа барьчихлаа. Үүний дээр илүү олон давхар босгох шаардлагатай. Ер нь барилгынхаа суурийг л зөв цутгах ёстой юм билээ. Бид ингэж чадсан.
-БДК-иуд нэг өглөө сэрэхэд нь ийм явдал болчихсон юм шиг хэсэгтээ цочирдсон. Таны дээр хэлснээр бол бэлтгэлээ базаах нэлээд хугацаа байсан бололтой. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?
-Хөрөнгийн биржийн зүгээс Брокер, дилер, хөрөнгийн арилжаа эрхлэгчдийн холбооныхонтой олон удаа уулзаж, санал бодлыг нь сонсч, харилцан ярилцаж байсан болохоор ихэнх нь дэмжиж байгаа. Тэдний хүсэлтээр гишүүнчлэлийн хураамжийг хоёр ч удаа хойшлуулж, долдугаар сараас авахаар болсон.
Арилжааны банкууд брокер, дилерийн үйл ажиллагаа явуулдаг учраас нууцлал алдагдах, сөргөөр ашиглах боломжтой гэж санал тавьж байсныг харгалзан СЗХ-ноос сонгосноос өөр банкаар үйлчлүүлж болно гэж зөвшөөрсөн. Тухайлбал, ХААН банк ийм үйл ажиллагаа эрхэлдэггүй. Өөрөөр хэлбэл, сонирхлын зөрчилгүй гэсэн үг. Бас хоолныхоо мөнгийг урьдчилж төлдөг хуучин энэ хэлбэрийг шинэ системд дасан зохицож, эрсдэлээ тооцож  сурах, зах зээл тогтворжих, Үнэт цаасны тухай хууль батлагдах хүртэл хооллосны дараа төлбөрөө хийдэг шинэ хэлбэртэй тодорхой хугацаанд хослуулж явуулъя гэдэгт санал нэгдсэн. Энэ нь аль аль талдаа эрсдэлийг баланслуулах гэсэн алхам юм. Цаашдаа манай хөрөнгийн зах дээр хоолоо идсэний дараа төлбөрөө хийдэг гаднын тоглогч, хөрөнгө оруулагч нар олноор орж ирэх учраас МIT системд 100 хувь шилжих нь зайлшгүй.
-Таны дээр хэлсэн шаардлагуудыг давж дийлэхгүй, эрсдэл даах хөрөнгийн чадваргүй БДК-иудад дампуурах аюул нүүрлээд байгаа юм биш үү?
-Үүнийг зах зээлийн өрсөлдөөн өөрөө шийдээд өгнө. Түүнээс биш энэ нь том, тэр нь жижиг гэж ялгаварлах эрх, ёс суртахуун бидэнд байхгүй. Гагцхүү бүгдэд нь гарааны ижил нөхцөл, боломжийг л Хөрөнгийн бирж олгох ёстой. Нөгөө талаар бирж дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл цөөхөн байна. Ухаандаа “АПУ”, “Говь” нүүрсний хэдэн компанийн хувьцаа л арилжигдаж байгаа. Тэгэхээр Монголын компаниуд шинээр үнэт цаас гаргамаар байна. Одоогоор Компанийн тухай хууль шинэчлэгдээд гарчихсан, Үнэт цаасны тухай хууль хүлээгдэж байгаа. Үүнийг олон компани харзнаж байгаа ч энэ жил 3-4 компани IPO-гоо хийчихсэн. Цаана нь “Эрдэнэс-Тавантолгой” гээд магадгүй дэлхийн тэргүүлэх зэргийн нүүрсний компанийн эхлэл болох том аж ахуйн нэгжийн хувьцааг арилжаална. Энэ бүхэнд томоохон эрсдэл даах хөрөнгийн чадвартай үндэсний БДК-иуд л оролцож таарна. Тийм компани олон байгаасай гэж хүсч байна. Ийм ч байлгахын тулд энэ MIT системийг оруулж ирсэн, суурьшуулсан, удахгүй нутагшуулна.