• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

“ЭРЧИМ БОНД”-ЫН ЗАХИАЛГА ЯВАГДАЖ ДУУСЛАА

2015-08-20 14:32:36
Монголын анхны даатгагдсан компанийн бонд болох “Эрчим бонд” нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 18.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай бөгөөд уг компанийн бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2015.08.12-2015.08.20 өдрүүдэд хүлээн авч дууслаа.
 
Нийт 236,194 ширхэг буюу 2.4 тэрбум төгрөгийн бонд худалдан авах захиалга арилжааны системд бүртгэгдсэн бөгөөд энэ нь нийлүүлэлтээсээ 4.7 дахин их байна. Захиалгын санг тус үнэт цаасны андеррайтер болох Голомт банк, Голомт секюритиз ҮЦК-д шилжүүлэв.
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ