• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК 2023 ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЛАА

2024-02-09 12:29:57

“ХасБанк" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №SR-2024-02 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 15,527,325,000.00 /аравны таван тэрбум таван зуун хорин долоон сая гурван зуун хорин таван мянга/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийн дагуу ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нийт 15.5 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 14.75 төгрөгийн ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршуулсан.

Мөн эчнээ санал хураалтаар ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлох бүртгэлийн өдрийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тогтоосон бөгөөд хувьцаа эзэмшигчид өөрийн үйлчлүүлдэг брокер, диллерийн компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээлэл авах боломжтой.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ