• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 36.87
MSE B Индекс 12090.76 -30.48

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2023-08-25 17:25:36

“Гермес центр" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 942,516,012.00 /Есөн зуун дөчин хоёр сая таван зуун арван зургаан мянга арван хоёр төгрөг 00 мөнгийг/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар болсон байна.

Нэгж хувьцаа тус бүрд 12 /арван хоёр төгрөг 00 мөнгө/ төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр олгоно.

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор компанийнхаа төв байранд бэлэн мөнгөөр олгох, мөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК-тай  гэрээ байгуулсан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ