19614.15

( 127.85 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 19614.15 127.85
MSE A Индекс 9383.04 87.59
MSE B Индекс 8511.61 -82.13

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-12-10 13:51:43

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 309.4 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-12-10 10:57:33

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 178.4 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

12-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-12-07 13:55:48

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 124.6 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Зорилго:

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, сонирхсон иргэд, санхүүгийн зах зээлд оролцогчдод үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, гадаад, дотоодын адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх замаар үнэт цаасны зах зээлийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад оршино.
 
Зорилт:
 
Сургалтыг тогтмол зохион байгуулж суралцагч иргэд, оюутан залуустай нягт холбоотой ажиллана. Тэдний эрэлт, хэрэгцээг байнга судалж, зах зээлийн гол цэг буюу Хөрөнгийн Биржид практик дадлага олгох, суралцагчдын сонирхлыг татан богино хугацаанд онол, практикийн өргөн мэдлэг олгоход чиглэнэ.
 
Сургалтын тухай:
 
Хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, зах зээлд оролцохыг хүсч буй байгууллага хамт олон, иргэд, оюутан, сурагчдад үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох байнгын болон цаг үеийн асуудлаар сургалт, семинар зохион байгуулах зорилгоор 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулагдаж байна.

Багшлах боловсон хүчний хувьд Санхүүгийн зах зээлд ажиллаж буй Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Брокер Дилерийн компаниуд болон бусад мэргэжлийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн дадлага туршлагатай багш нар хичээл заадаг.

Сургалт нь онол практикийг хосолсон байх ба хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, эрх зүйн зохицуулалт, зах зээлд тавих хяналт, хөрөнгө оруулагчдын эрх үүрэг, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, өөрт учрах эрсдэлээ хэрхэн бууруулж болох, анхаарах  зүйлс зэрэг зөвлөгөө мэдээллийг сургалтын явцад бид байнга хэлж өгөхийг хичээдэг.

Дэлхий нийтийн жишгээр хүн бүр хөрөнгө оруулагч байж,  хөрөнгийн зах зээлд оролцож ашиг олох боломж нээлттэй өнөө үед манай сургалтын төгсөгчид системтэй мэдлэг олж авснаар дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай, хөрөнгийн зах зээлийн тухай үндсэн ойлголттой төгсөнө.

Үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох сургалт явагдаж дуусах бүрт амжилттай төгсөгчдөд хөтөлбөрт хамрагдсаныг батлан сертификат гардуулж өгнө.