Цаашид тус арга хэмжээгээр дамжуулж хойд бүс болон зүүн бүсийн 7 аймгийн иргэдэд хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэж ажиллахаар төлөвлөж байна.
МХБ-ийн 2,3 дугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, холбогдох байгууллагуудын дэмжлэг туслалцааны талаарх тодорхой саналуудыг хүлээн авч харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.
Тус өдөрлөг өнөөдөр Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулагдсанаар баруун бүсийн сургалт өндөрлөж байна.