Тус арилжаанд нийт дөрвөн худалдан авагч үнийн санал ирүүлсэн ба дуудах доод үнээс 1.22 хувь буюу 2 ам.доллароор өсөж 165.6 ам.доллароор амжилттай арилжаалагдлаа.
Арилжааны системд тус үнэт цаасыг худалдан авахаар нийт 202 хөрөнгө оруулагчийн 203 захиалга бүртгэгдсэн байна.
Үйл ажиллагааны төгсгөлд “Бэрс финанс ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн үнэт цаасны зах зээлийн 7560 удаагийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.