• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43544.76

( -162.79 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43544.76 -162.79
MSE A Индекс 16925.65 -99.9
MSE B Индекс 12131.14 40.38

Мэдээ мэдээлэл

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-30 11:11:39

Худалдан авах санал гаргагч нь худалдах саналыг Улаанбаатар хот, Самбуугийн гудамж,Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower, 810 тоот шуудангийн хаягаар хүлээн авна.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-29 17:42:03

Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД ХУВЬЦАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХ ГАРГАГЧИЙН ТӨЛӨХ АРИЛЖААНЫ ШИМТГЭЛИЙГ ТЭГЛЭЛЭЭ

2022-06-23 14:24:08

Монголын хөрөнгийн бирж анхдагч зах зээлд хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагчийн төлөх арилжааны шимтгэлийг 100 хувь чөлөөллөө. Ингэснээр хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгох нээлттэй хувьцаат компаниудын тоо өсөж, хөрөнгийн зах зээл өргөжин тэлэх, дундаж давхарга өсөн нэмэгдэх боломж бүрдэж байна.

Мөн Монголын хөрөнгийн бирж FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд багтаж, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсныг нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцдог болохоор журамдаа өөрчлөлт оруулаад байна. Арилжааны шимтгэл тооцох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлж, хэлцлүүдийн нийлбэр дүнгээс тооцдог болсноор энэ төрлийн шимтгэл 5-62.5 хувиар буурах тооцоо бий.

Монголын хөрөнгийн бирж нь энэ зургаадугаар сард арилжааны шимтгэлээс гадна хэд хэдэн төрлийн шимтгэл хураамжаа шат дараатай бууруулсан. Тодруулбал, “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги”-ийн хүрээнд компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар бууруулсан бол компанийн бонд бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар бууруулсан. Үүгээр зогсохгүй Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн буюу байгууллагын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг дэмжих үүднээс хөрөнгө оруулалтын сангийн шимтгэл хураамжийг 50-75 хувиар бууруулаад байна.

Монголын хөрөнгийн бирж шимтгэл хураамжаа ийнхүү шат дараатай бууруулж байгаа нь ойрын нэг жилийн хугацаанд гараанаасаа хөдлөх бодлогын томоохон арга хэмжээнүүд биеллээ олох урьдач нөхцөлийг бүрдүүлсэн түүхэн чухал алхам болж байна. Тэрдундаа Монголын томоохон аж ахуйн нэгжүүд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, ил тод, нээлттэй засаглал бүхий иргэд олон нийтийн хяналттай компанийн хэлбэрт шилжихэд энэхүү арга хэмжээ нь томоохон дэмжлэг болох юм.

Монголын хөрөнгийн биржийн “Арилжааны журам”-ыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ