• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55047.72

( 109.16 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55047.72 109.16
MSE A Индекс 21145.72 -11.71
MSE B Индекс 14353.04 26.67

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-28 09:54:37

Энэ өдөр нийт 26,770,206,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “КАПИТАЛ МАРКЕТС МОНГОЛИА” ХХК-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-01-27 19:11:54

Тайлан танилцуулах арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт "Хас банк" ХК-иар эхлэх бөгөөд Хас банк болон МХБ-ийн  албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД $25 САЯ КАНАД ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЛАЛАА

2026-01-27 18:25:25

Татан төвлөрүүлсэн орлогыг Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-06 06:44:41

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 842,300,188.78 төгрөгийн үнийн дүн бүхий 1,396,972 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +14.86%), "УБ-БҮК" ХК (BUK+12.95%), болон "Монноос" ХК (MNS+12.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR-11.00%), "Багануур" ХК (BAN- 10.13%) болон "Жидакс" ХК (SOH- 7.14%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 44,691 ширхэг нэгж эрх 26,663,701 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд долларын 257 ширхэг үнэт цаасыг 25,700 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.48 хувиар өсөж 39784 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,293,096,321,529.71 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ