• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН БОНД” МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА

2021-11-29 09:37:57

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “ЛэндМН ББСБ” ХК-ийн хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа өрийн хэрэгслийн I транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл болох “ЛэндМН Бонд” нь 2021 оны 11-р сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдаж, нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 44 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 25,000 ширхэг буюу 2,500,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авах захиалга ирүүлсэн тул үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу захиалгыг хаалаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ