• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51435.82

( -15.87 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51435.82 -15.87
MSE A Индекс 19521.25 53.07
MSE B Индекс 14696.3 -84.56

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-08 15:48:49

Энэ өдөр нийт 44,777,907,114 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ШУНХЛАЙ-3" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-12-08 14:47:01

"Шунхлай-3" өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 96 хөрөнгө оруулагчийн 97 захиалга бүртгэгдсэн байна.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-12-08 11:15:26

"ШУНХЛАЙ-3” өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

ЗАРИМ ХУВЬЦААТ КОМПАНИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2021-11-09 01:51:41

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 6.4, 9.4.1 дэх заалтууд, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн гаргасан Гүйцэтгэх захирлын 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн А/100 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны арилжааг нь зогсоосноос хойш 10-аас дээш жилийн хугацаанд арилжаагаа сэргээгүй “Сэлэнгэ Ар хөвч” ХК болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны шалгуур, шаардлага хангахгүй байгаа “Баянталбай” ХК, “Дорнод импекс” ХК, “Дөрвөн уул” ХК, “Улаансан” ХК, “Ханын материал” ХК, “Хөдөөгийн тээвэр” ХК, “Эрээнцав” ХК-иудыг Монголын хөрөнгийн биржийн нээлттэй хувьцаат компанийн бүртгэлээс хассан байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ