• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49039.01

( 214.31 0.44% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49039.01 214.31
MSE A Индекс 19129.84 0
MSE B Индекс 14445.54 0

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-27 15:28:25

Энэ өдөр нийт 3,376,185,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-10-27 14:17:50

“Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоосон болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДАД “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-27 10:43:49

Тус өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХХК-ИЙН ШИНЭЭР ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2021-10-27 09:01:27

"Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах бөгөөд шинээр гаргаж буй үнэт цаасны 50 хувийг үнэт цаас гаргагч болон андеррайтерийн тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувийг олон нийтэд Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.

Үндсэн андеррайтерийн компани болох "Голомт Капитал ҮЦК" ХХК-иас 100,000,000 (нэг зуун сая) төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хувьцааг 6 болон түүнээс дээш сараар тусгаарлуулах нөхцөлтэй дараах хөрөнгө оруулагчдыг стратегийн хөрөнгө оруулагчдад тооцох тухай мэдэгдсэн болно. Үүнд: 

  1. "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК, "Голомт Капитал ҮЦК" ХХК, "Апекс Капитал ҮЦК" ХХК-тай хувьцаа худалдан авахаар урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан харилцагчид, 

  2. Үндсэн андеррайтер "Голомт Капитал ҮЦК" ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд ажиллаж буй хамтрагч үнэт цаасны компаниудын хөрөнгө оруулагчид. 

Түүнчлэн, үнэт цаас гаргагчийн хүсэлтийн дагуу "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК болон "Премиум Групп" ХХК-ийн охин компаниудын хувьцаагаа 6 сараар тусгаарлуулахаар зөвшөөрсөн ажилтнуудын хувьцааны захиалгыг бүрэн биелүүлэх юм. 

Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захиалга санал болгож буй хувьцааны тоо ширхгээс давсан тохиолдолд санал болгож буй үнэт цаасны хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэн гаргах бөгөөд нэмэгдүүлсэн үнэт цаасыг стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилна. Харин олон нийтэд санал болгосон үнэт цаасны захиалга санал болгож буй үнэт цаасны дүнгээс давсан тохиолдолд 1000 ширхэг буюу 208,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэн хуваарилна.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ