• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54775.09

( 233.6 0.43% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54775.09 233.6
MSE A Индекс 20968.57 79.5
MSE B Индекс 14293.36 36.23

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-22 08:44:19

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 239,003,884 төгрөгийн үнийн дүн бүхий 647,705 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.89%), "Увс чацаргана" ХК (CHR +14.06%), болон "Баянгол зочид буудал" ХК (BNG +4.61%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" ХК (SHV -13.1%), "Мик холдинг" ХК (MIK-5.72%) болон "Талх чихэр" ХК (TCK-3.08%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Өндөрхаан" ХК-ийн нийт 91313 ширхэг үнэт цаас 109,575,600 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЭТТ бондын нийт 23 ширхэг үнэт цаас 2,300 доллараар арилжигдсан бол Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 46,670 ширхэг нэгж эрх 27,889,187 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.38 хувиар өсч 40276.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,869,153,629,610 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ