• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2021-10-20 09:43:22

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Мэдээлэл технологийн албанд дараах ажилтнуудыг сонгон шалгаруулж авна.

ТЕХНИК ХАНГАМЖИЙН /HARDWARE/ ЧИГЛЭЛД – 1 АЖЛЫН БАЙР

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Байгууллагын мэдээлэл харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах;
  • Компьютер техник хангамж, програм хангамжийн хэвийн ажиллагааг хангах;
  • Тоног төхөөрөмж суурилуулах, тохиргоо хийх, нэгдсэн сүлжээ засвар хийх;
  • Мэдээлэл технологийн хэрэглэгчээс ирүүлсэн техник хангамжтай холбоотой асуудлууд шийдвэрлэх;
  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг удирдан, ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • IT чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх;
  • Компьютер техник хангамж болон хэрэглээний программ бүрэн эзэмшсэн байх;
  • Техник сэтгэлгээ сайтай байх;
  • Ажлын хурд, гүйцэтгэл, эргэх холбоо сайтай байх;
  • Багаар ажиллах ажиллах чадвартай байх;
  • Windows and Linux сервер дээр ажиллах чадвартай байх;
  • Active Director дээр ажиллаж чаддаг байх.
  • CCNA болон бусад төрлийн сертификатуудтай бол давуу тал болно.

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН /SOFTWARE/ ЧИГЛЭЛД – 1 АЖЛЫН БАЙР

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Байгууллагын үндсэн болон дэд програм хангамж хөгжүүлэх;
  • Зах зээлд оролцогч байгууллагын хоорондын системийн интеграц хариуцах.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Програм хангамж чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх;
  • Програмчлалын хэлний ахисан төвшний мэдлэгтэй байх;
  • Техник сэтгэлгээ сайтай байх;
  • Ажлын хурд, гүйцэтгэл, эргэх холбоо сайтай байх;
  • Багаар ажиллах ажиллах чадвартай байх;
  • Харилцааны ур чадвартай байх;
  • Хөрөнгийн зах зээлд ажиллах сонирхолтой байх.
  • Linux, Oracle –ийн албан ёсны сертификаттай бол давуу тал болно;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, хавсралтын хамт

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • 2 хувь цээж зураг

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

      Манай нээлттэй зарлагдсан ажлын байранд та анкетаа илгээснээр олон улсын  хөрөнгийн зах зээлд ашиглагддаг үнэт цаасны арилжааны системийн үйл ажиллагаатай танилцаж, ур чадвараа ахиулах төдийгүй салбартаа өөрийн байр суурийг бий болгох, тэлэх боломжтой. Түүнчлэн,  хаана ч байхгүй сонирхол татахуйц бусад боломжууд, өсөн дэвжих, өрсөлдөхүйц цалин урамшуулал, тогтвортой ажлын байраар бид таныг ханган ажиллах болно.

АНКЕТ ХҮЛЭЭН АВАХ:

Анкет хүлээн авах хаяг:  Монгол улс, Улаанбаатар хот, 15160, Сүхбаатарын талбай-3, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Монголын хөрөнгийн бирж ТӨХК

Анкет хүлээн авах цахим хаяг: info@mse.mn

Мэдээлэл авах байгууллагын вебсайт: mse.mn

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг

Холбоо барих дугаар : Хүний нөөцийн мэргэжилтэн, 11313747 (дотуур холбоо: 3317) И-мэйл хаяг: davaajav.e@mse.mn

Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкетад тэмдэглэгдсэн утасны дугаараар хариуг өгч дараагийн шатны ярилцлагад урина.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ