• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51706.35

( 96.48 0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51706.35 96.48
MSE A Индекс 19584.69 73.08
MSE B Индекс 14859.76 141.91

Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-20 18:59:27

Тус сургалтад нийт 300 орчим иргэн хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-20 17:36:23

Энэ өдөр нийт 110,237,724,547 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "ФИНГЕЙТ СЕКЮРИТИС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

2025-11-20 11:20:59

Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БАТС ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Фингейт секюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.

Мэдээ мэдээлэл

"CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЖ, IPO ХИЙНЭ

2021-10-15 06:42:24

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/75 тоот болон 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/82 тус тус тушаалаар “Cэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 15 хувь буюу 119,966,060 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлийн III ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 13-ны 430 тоот тогтоолоор нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна. 

Тус компани олон нийтэд арилжаалах хувьцааны 50 хувь буюу 59,983,030 ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувь буюу 59,983,030 ширхгийг тогтоосон үнийн аргаар буюу нэгж үнийг 208 төгрөгөөр санал болгон худалдаж, нийт 24,952,940,480 төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд үүнийг шинэ дэлгүүрийн хөрөнгө оруулалт, түгээлтийн төв болон хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөж байгааг үнэт цаасны танилцуулганд дурджээ. 

Мөн анхдагч зах зээлийн арилжааны эрэлт нь нийлүүлэлтээс давсан тохиолдолд 17,994,909 ширхэг буюу 3,742,941,072 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг нэмэлтээр  санал болгон худалдах боломжтой юм. 

Энэхүү хувьцааны үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар "Апекс капитал ҮЦК" ХХК ажиллаж, аудитын үйлчилгээг “БДО Аудит” ХХК, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг "Гэрэгэ эстимэйт" ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Батбаяр энд Партнерс ” ХХН тус тус үзүүлж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ