• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН НЭМЖ ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2021-10-05 03:25:54

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 10 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах бөгөөд нэмж гаргаж буй үнэт цаасны 75 хувийг үнэт цаас гаргагч болон андеррайтерийн тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 25 хувийг олон нийтэд Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана. 

Стратегийн хөрөнгө оруулагчийн худалдан авах үнэт цаасыг СЗХ-ны холбогдох чиглэлийн дагуу тусгаарлахгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд үндсэн андеррайтерийн компани болох "Би Ди Сек ҮЦК" ХК-иас дараах хөрөнгө оруулагчдыг стратегийн хөрөнгө оруулагчдад тооцох тухай мэдэгдсэн болно. Үүнд: 

  1. "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн давхар бүртгэлийн IPO-д оролцсон, нэмж гаргаж буй хувьцаа худалдан авахаар урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан харилцагчид, 
  2. 50,000,000 (тавин сая) төгрөгөөс дээш хувьцаа худалдан авахаар урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан харилцагчид, 
  3. Үндсэн андеррайтер "Би Ди Сек ҮЦК" ХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд ажиллаж буй хамтрагч үнэт цаасны компани, тэдгээрийн харилцагчдын худалдан авах нийт хэмжээ гэрээний дагуу,
  4. Үндсэн андеррайтер "Би Ди Сек ҮЦК" ХК нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу тус тус стратегийн хөрөнгө оруулагч болно.

Хуваарилалтын төлөвлөгөөний дагуу олон нийтэд санал болгосон 25 хувьтай тэнцэх хувьцаанд хөрөнгө оруулагчдаас давсан хэмжээний захиалга ирсэн тохиолдолд үнэт цаасыг олон нийтэд хувь тэнцүүлэн хуваарилна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ